Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Отгон топ модель. Монголын загварын ертөнцийн 14 дэх топ О.Пүрэвдулам. Хоёр хоногийн өмнөөс ийм тодотгол зүүх болсон энэ бүсгүй 22 насандаа топ модель “цол” хүртжээ.

Загвар өмсөгчийнхөө хувьд тэр "Шилдэг фото модель", "Өсөх ирээдүйтэй модель" шагналуудыг "Гоёл" наадмаас хүртэж байсан бол тайзнаас буусан үедээ чамгүй олон үүргийг урлагийн тогоонд амжуулж яваа нэгэн. "Дурлалын ангууч" уран сайхны кинонд гол дүр бүтээсэн гэхээр жүжигчин юм шиг.  “Catwalk” хамтлагийн ахлагч гэхээр дуучин юм шиг. Ямартай ч тэр их авьяаслаг бүсгүй ажээ. Хил давж оролцсон “Asian model-2011” тэмцээнээс “Asian star model” өргөмжлөл хүртэж ирсэн нь багагүй амжилт биз ээ.

МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төгссөн О.Пүрэвдуламыг “Гоёо”, “Чингис “ брэндийн нүүр царай болж байснаар нь бас хүмүүс илүү танимхайрна. Анх 14 настайдаа “Гоёл” наадмын тайзнаа алхсан түүнийг рекламны хамгийн эрэлттэй дүр төрхийн нэг гэдэг нь оргүй зүйл биш юм.

А.ЗУЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж