Кейтийн бие сайжирчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.18-нд нийтлэгдсэн

Кембрижийн гүн, хунтайж Уильямийн эхнэр Кейт Миддлтон хөл хүнд болж, жирэмсний хордлогод орсны улмаас энэ сарын эхээр Эдвард VII хааны нэрэмжит эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэсэн билээ. Кейт Миддлтон удалгүй эмнэлгээс гарсан ч олны өмнө гарч ирэлгүй хэсэг хугацаанд амарсан юм. Тэгвэл өчигдөр Кейт Их Британийн спортын шилдгүүдийг шалгаруулдаг “BBC”-ийн “Sports Personality of the Year” наадамд хунтайж Уильямийн хамт оролцсон байна. Мөн Кейт Миддлтон алдарт хөл бөмбөгч Дэвид Бекхэмийн хамт оны шилдэг тамирчин шагналыг “Tour de France” болон Олимпийн наадмын аварга дугуйчин Брэдли Уиггинст, шилдэг гүйцэтгэлийн шагналыг Их Британийн Олимпийн хорооны шинэ дарга, Олимпийн холын зайн уралдааны хоёр удаагийн аварга Себастьян Коу нарт өөрийн биеэр гардуулжээ. Кейт Миддлтон шагнал гардуулах ёслолд гүн ногоон өнгийн даашинзаар гангарсан байсан аж.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж