Залуу од Жастин Бибер өнгөрсөн долоо хоногт Атланта хотын “Jingle Ball” арга хэмжээнд дуулсныхаа дараа өөрийнх нь араас дагаад салахгүй байсан шүтэн бишрэгч охинд нэгэн онцгой бэлэг зориулжээ. Тэр нь Жастин Биберийн тэжээдэг байсан үхэр зусаг аж. Тэрээр Викториа Блайр гэгч шүтэн бишрэгч охинд “Чи миний найзыг сайн асарч халамжилж чадна биз?” гэж асуугаад хайртай амьтнаа бэлэглэжээ. Харин гэнэтийн бэлэг гардсан охин магнайгаа хагартал баярлаж, Жастинд “Үслэг найзыг нь сайн асарч халамжилна” гэдгээ амласан байна. Энэ хачирхалтай хэргийн дараа Викториа болсон явдлын талаар “Twitter” хуудсандаа бичсэнээр Биберийн галзуу шүтэн бишрэгчдээс баярын болоод атаархлын үгс нэлээдгүй сонсчээ. Мөн энэ явдлаас хойш Викториагийн “Twitter” дэх дагалдагчдын тоо Биберийн 10 мянга гаруй шүтэн бишрэгчдийн эгнээгээр нэмэгдсэн байжээ. Жастин Бибер тэрхүү үхэр зусагийг хэдэн сарын өмнөөс тэжээх болсон байна.
Б.АНХТУЯА