Төрийн соёрхолт Д.Болд “Монгол поп 2 “ цомгийнхоо нүүрний зургийн шийдлийг өөрөө гаргажээ. Зургийг гэрэл зурагчин Г.Дашка авсан аж. Тэд уламжлал, шинэчлэлийг нэгэн хавтгайд харуулсан нь фенүүд болон түүний уран бүтээлийг таашаан сонсдог сонсогчдод ихэд үнэлэгджээ. Энэ талаараа дуучин Д.Болд “Монгол поп бол зөвхөн дуу биш юм. Монгол поп бол монгол бахархлын нэгдэл, монгол түмнийг бусад үндэстнээс ялгаж байгаа соёл, зан заншил, эд өглөгийн цогц юм. Иймд бие даасан арав дахь цомгийн нүүртээ дархан хүний бурхан ухааныг шигтгэн оруулж өгснөөр уламжлал, шинэчлэлийг хослуулах санаа биеллээ олсон гэж үзэж байна. Уламжлалгүй шинэчлэл, шинэчлэлгүй уламжлал гэж байхгүй. Үүнтэй адил монгол поп авьяас билэг төгөлдөр өвөг дээдсийн бурхан ухааныг мөнхөд магтан дуулж, уран бүтээлээрээ сурталчлах болно” гэлээ. “Монгол поп-2” цомог оны өмнө худалдаанд гарах юм байна.
“Монгол поп 2”-ын “cover”-ыг дэлгэлээ
Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын “Монгол поп-2” цомгийг фенүүд нь тэсэн ядан хүлээж байна. Дуучин Д.Болд өөрөө шинэ цомгийнхоо талаарх мэдээллийг өөрийн фен хуудсаар дамжуулан цаг алдалгүй байнга шинэчлэн хүргэж байгаа бөгөөд өчигдөр “Монгол поп-2” цомгийнхоо “cover”-ыг олонд танилцуулав.
Г.ДАША