Баян-өлгий аймгийн Музейн товч танилцуулга

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Баян-өлгий аймгийн Музейн товч танилцуулга

Аймгийн Музейн түүх нь
1940 онд маршал Х.Чойбалсангийн санаачилгаар Ховд аймгаас өрх
тусгаарлан олон үндэстэн ястаны аймаг болох Баянөлгий аймгийг
байгуулсантай зайлшгүй холбоотой.

Тус Музей нь аймгийн орон нутгийг
судлах кабинет нэртэйгээр 1948 онд суурь нь тавигдаж,
БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1962 оны 461 дүгээр тогтоолоор музей болж
өргөжсөн билээ.

Анх аймгийн захиргаанд
үзмэр цуглуулах ажлыг нэг хүн давхар хариуцаж, улмаар зарим
хэсэг нь нурсан лалын шашны жижиг сүмэд нэгэнт цугласан эд өлгийн
зүйлийг хадгалж байсан нь их ажлын гараа байжээ.Шинээр байгуулсан уг аймгийн төвийг хөгжүүлэх ажил ид өрнөсөн 1960-аад оны эхээр аймгийн МАХН-ын хорооны
нэгдүгээр нарийн бичгийн дарга байсан Х.Мусахан биечлэн
удирдаж,М.Хурманхан нарын шилдэг сэхээтнүүд гар нийлэн Сагсайн хүрээний
балгас болсон бууриас түүхий тоосго зөөн, музейн анхны барилгыг нийтийн
субботникийн шугамаар барьж байгуулсан байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж