МҮОХ-нд бага оврын автобус бэлэглэв

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

МҮОХ-нд бага оврын автобус бэлэглэв

Олон улсын олимпийн хороо, Германы “Даймлер” компани хамтын ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний олимпийн хороонд “Мерседес Бенц-Спринтер” загварын бага оврын автобус бэлэглэлээ. Өнөөдөр болсон хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд “Даймлер” компанийн Монгол дахь албан ёсны дистрибютер “Монголиан Стар Мелшерс” компанийн Автомотив борлуулалтын хэлтсийн ерөнхий менежер Эдгар Хохман, хүнд даацын автомашин, автобус худалдааны хэлтсийн ахлах менежер Хао Юань, худалдааны зөвлөх Л.Хүрэл, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, хуулийн зөвлөх Б.Наранцэцэг нар оролцлоо. “Даймлер” компани нь ОУОХ-той 19 дэх жилдээ хамтран ажиллаж байгаа бөгөөд 1999 онд хамтын ажиллагааны хүрээнд мөн бага оврын автобус бэлэглэж, гардуулан өгөх ёслолын ажиллагаанд ОУОХ-ны дэд ерөнхийлөгч Томас Бах хүрэлцэн ирж байлаа.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж