Хөвгүүдийн 12, охидын найман жингийн ангиллаар болсон тэмцээнд Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорноговь, Өвөрхангай, Сэлэнгэ аймаг, нийслэлийн Багануур, Сонгино-Хайрхан, Налайх дүүрэг, “Алдар”, “Хилчин”, “Хүч” спорт хороо, “Алдартан”, “Женко”, “Тэмүүжин” клуб, 73 дугаар сургууль, Орхон аймгийн “Хангарьд” клуб, “Ирээдүйн одод” спортын дунд сургуулийн гэхчлэн нийт 20 аймаг, спорт хороо, клубын 465 өсвөрийн тамирчин өрсөлдсөн байна.
Тэмцээнийг ерөнхий шүүгч, олон улсын шүүгч А.Батмөнх нарын 12 шүүгч удирдан явуулж, тэмцээний шилдэг шүүгчээр улсын шүүгч Л.Жаргалсайхан, шилдэг дасгалжуулагчаар “Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ц.Хосбаяр, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч Б.Мөнхдуудах нар шалгарч, “Хангарьд” клубын дасгалжуулагч Н.Энхцогт ивээн тэтгэгчдийн тусгай шагнал хүртжээ.
Тэмцээний аваргууд:
Хөвгүүд
25 кг Б.Энхболд /“Хангарьд” клуб/
29 кг Ч.Балжинням /“Алдар” спорт хороо/
33 кг С.Эрдэнэбаяр /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
36 кг Ц.Ганбаатар /“Хангарьд” клуб/
42 кг Т.Тулга /“Тэмүүжин” клуб/
46 кг Н.Төгсжаргал /“Тэмүүжин” клуб/
50 кг Т.Түвшинсанаа /“Хилчин” спорт хороо/
55 кг З.Занабазар /“Тэмүүжин” клуб/
60 кг Б.Эрдэнэ-Очир /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
63 кг С.Баасаннням /“Мега-Старс” клуб/
70 кг Т.Бямбабаяр /“Алдар” спорт хороо/
85 кг Төрмөнх /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
Охид
28 кг Ч.Халиунаа /“Хангарьд” клуб/
38 кг Б.Сэлэнгэ /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
42 кг Б.Халиунаа /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
46 кг П.Дөлгөөн /Налайх дүүрэг/
50 кг Б.Энхжин /“Мега-Старс” клуб/
54 кг Б.Болор-Эрдэнэ /“Алдар” спорт хороо/
58 кг Х.Болортуяа /“Ирээдүйн одод” спортын дунд сургууль/
69 кг М.Хишигмаа /“Тэмүүжин” клуб/