Төрийг төлөөлөх захирлууд том толгойлох болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Төрийг төлөөлөх захирлууд том толгойлох болжээ

Манай улсад тєрийн болон тєрийн ємчийн оролцоотой 50 шахам компани, аж ахуйн нэгж байдаг. Дээр нь тєрийн болон орон нутгийн ємчит байгууллагыг нэмбэл багагvй тоо гарна. Саяхан Тєрийн ємчийн хорооноос дээрх компани, аж ахуйн нэгж, байгууллагын 2009 онд тєсвийн хєрєнгєєр худалдан авсан бараа, ажил vйлчилгээний тайланд шалгалт хийсэн байна. Энэ удаагийн шалгалтаар тєрийн болон тєрийн ємчит аж ахуйн нэгжийн захирлууд том толгойлох болсон нь харагджээ. Єєрєєр хэлбэл, тєр ємчєє найдваргvй этгээдvvдийн гарт хадгалуулж байгаагаа саяхан олж мэдсэн байна.

ТЭД ТЄСВИЙН АЛДАГДАЛ ДЭЭР НЭМЖ ТЄРИЙГ АЛДАГДАЛД ОРУУЛДАГ
Тєрийн ємчийн хороо энэ удаад "Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг" гэдэг утгаар тєрийн болон тєрийн ємчит аж ахуйн нэгж, компаниудад шалгалт хийхэд багагvй зєрчил илэрсэн байна. Тєрийн болон орон нутгийн ємч хєрєнгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, худалдан авах ажиллагааны тєлєвлєлт, тайлагнах vйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийсэн дvнгээс vзвэл тєрийн болон тєрийн ємчит байгууллагын захирлууд том толгой гаргаж, тєсвийн хєрєнгийг vр ашиггvй vрэн таран хийж, тєсвєє хэтрvvлэн зарцуулсан нь илэрсэн байна. Тєрийн ємчийн хорооны мэдээлснээр 2009 онд тєрийн ємчийн оролцоотой компани, vйлдвэрийн газрууд 399 тэрбум 843.5 сая тєгрєгийн хєрєнгє худалдан авахаар тєлєвлєсєн байв. Гэтэл дээрх байгууллагуудын ирvvлсэн тайлангаас харвал тэд єнгєрсєн онд 285 тэрбум 834.2 сая тєгрєгийн бараа, ажил vйлчилгээнд худалдан авалт хийсэн аж. Тєлєвлєснєєс бага худалдан авалт хийсэн мэт харагдаж байгаа ч захирлууд энэ удаад эрх мэдэл, албан тушаалаа хэтрvvлжээ. Тєрийг тєлєєлєх vvрэг хvлээсэн захирлууд ажлаа муу хийдэг, тєрийн ємчийн аж ахуйн нэгж, компанийг шахааны газар болгож, хэт єндєр vнэтэй, эдийн засгийн хувьд vр ашиг багатай барааг их хэмжээгээр худалдан авсан нь тогтоогдоод байгаа аж. Тєрийн ємчийн хорооны шалгалтаас харахад тєрийн гэх тодотголтой зарим компани, аж ахуйн нэгж єнгєрсєн оны худалдан авалтын тайлангаа ирvvлээгvй байна. Vvнд "Эрдэнэс МГЛ", "Монголын тємєр зам" зэрэг тєрийн ємчит есєн хувьцаат компани, єнгєрсєн оны тайлангаа одоо болтол гаргаагvй аж.

Єнгєрсєн оны бараа, ажил vйлчилгээ худалдан авалтын тайлангаа ирvvлсэн тєрийн ємчийн оролцоотой аж ахуйн нэгж, компанийн захирлууд улсад багагvй хэмжээний хохирол учруулжээ. Тvvгээр ч зогсохгvй Тєрийн болон орон нутгийн хєрєнгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авах тухай хуулийг санаатайгаар зєрчсєн тохиолдол ч бий гэдгийг Тєрийн ємчийн хорооныхон єгvvлж байв. Тухайлбал, "Шивээ-Овоо", "Улаанбаатар дулааны сvлжээ" тєрийн ємчит хувьцаат компанийн удирдлага нэг тэрбум 829 сая тєгрєгийн тєлєвлєгєєгvй худалдан авалт хийсэн байна. Дээрх компаниуд 2009 оны худалдан авалтын тєлєвлєгєєндєє нэг тэрбум тєгрєгийн бараа, vйлчилгээ худалдан авахаар тєлєвлєж, тvvнийгээ гvйцэтгэсэн ч захирлууд нь албан тушаал, эрх мэдлээ хэтрvvлэн улсын 1.8 тэрбум тєгрєгийг дур мэдэн захиран зарцуулсан байна. Н.Мягмарсvрэн захиралтай "Дулааны цахилгаан станц -3", Р.Бат-Эрдэнэ захиралтай "МИАТ" зэрэг 20 гаруй байгууллага худалдан авах зардлаа дур мэдэн хэтрvvлжээ. Дээрх газрууд нийтдээ хоёр тэрбум 176 сая тєгрєгийн худалдан авалтыг хэтрvvлж хийснийг шалгалтынхан тогтоосон байна.

"ЭРДЭНЭС МГЛ"-ИЙН Б.ЭНЭБИШ ЗАХИРАЛ ТАЙЛАНГ VЛ ТООЖЭЭ
Б.Батмєнх захиралтай "Улаанбаатар АЗЗАН" нийслэлийн ємчит vйлдвэрийн газар, "Дорнод бvсийн эрчим хvчний систем", Д.Тулга, Б.Мандалбаяр захиралтай "Даланзадгад ДЦС", "Дархан ДЦС" орон нутгийн ємчит компани, О.Ганбаатар захиралтай "Эрдэнэс ДЦС", Д.Бямба-Очир, Б.Насантогтох, Д.Батсайхан, Ч.Баттуяа захиралтай "УБДС", "ТБЭХС"," ТБЦДС", "ЭБЦТС" зэрэг тєрийн ємчит 18 хувьцаат компани Монгол Улсын хэд, хэдэн хууль, Засгийн газрын тогтоол, холбогдох журмыг зєрчин улсад гурван тэрбум 846 сая тєгрєгийн хохирол учруулсан байна. Эндээс харахад гадаад, дотоодын зээл, тусламжийн талаас илvv хувийг хvртдэг цахилгаан дулаан, эрчим хvчний салбарт тєрийн тєлєєлєл болсон дээрх эрхмvvд албан тушаалаа хэтрvvлдэг жишиг тогтсон нь харагдана. Ганцхан жишээ дурдахад, Д.Бямба-Очир захиралтай "УБДС" компани 2009 оны бараа бvтээгдэхvvн худалдан авалтаар ажилчдынхаа гурван жилийн хэрэгцээний нормын хувцас, бээлий худалдан авсан байна. Уг нь нормын хувцсыг жил, жилд нь бэлтгэдэг журамтай гэнэ. Мєн "Багануур" ХК-ийн захирал Д.Дамбапэлжээ, "Багануур ДС" компанийн захирал Ш.Баянмєнх, "Налайх ДС" хувьцаат компанийн захирал Т.Энхтєр, "Биокомбинат" тєрийн ємчит vйлдвэрийн газрын дарга Д.Насанжаргал нар эрх мэдлээ хэтрvvлэн ашиглаж бараа, ажил vйлчилгээ худалдан авах зардлаа хэтрvvлсэн захирлуудыг єнгєлж байгаа. "Тєрийн ємчийг манаж бай" хэмээн итгэл хvлээлгэн томилсон захирлуудын албан тушаалаа хэтрvvлсэн энэ мэт vйлдэл нь хэрээс хэтэрч байгааг Тєрийн ємчийн хорооны мэргэжилтнvvд хvлээн зєвшєєрч байгаа хэдий ч энэ удаад толгой сэгсрээд л єнгєрч байгаа ажээ. Энэхvv шалгалтаар хуулийн хугацаанд бараа, ажил vйлчилгээ худалдан авсан тайлангаа ирvvлсэн тєрийн болон тєрийн ємчийн оролцоотой, тєрийн болон орон нутгийн ємчийн оролцоотой 33 компани, vйлдвэрийн газрын дарга, захирлууд єнгєрсєн жил 97 тэрбум 138 сая тєгрєгийн бараа, бvтээгдэхvvнийг эрх мэдлээ хэтрvvлэн худалдан авч улсын орлого болгосон нь тогтоогдсон байна.

Энэхvv 97 тэрбум 138 сая тєгрєг нь тєрийн ємчийн оролцоотой компани, vйлдвэрийн газрын нийт бараа vйлчилгээ худалдан авалтын 35 хувьтай тэнцэж байна. Эндээс харвал тєрийн ємчийн гэх нэртэй дээрх газруудын хєрєнгє оруулалт, техник эдийн засаг, их засварын тєлєвлєгєє бодитой бус байгааг харуулжээ. Дээр нь удирдлага нь УИХ-ын хууль тогтоомж, Засгийн газрын баталсан нормативыг юман чинээ тоохгvй байгаагийн илрэл аж.

Єнгєрсєн оны тайлангаа ирvvлээгvй Б.Энэбиш захиралтай "Эрдэнэс МГЛ" зэрэг 10 гаруй компанийн удирдлага хэдэн тэрбум тєгрєгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авсан нь Тєрийн ємчийн хороонд одоогоор мэдэгдээгvй байна. Б.Энэбиш захирал ч єнгєрсєн оны тайланг vл тоон "Тєрийн ємчийн хороо ажил ихтэй байхад бичиг цаас нэхлээ" хэмээн ундууцсан талаар эх сурвалж єгvvллээ.

Б.Энэбиш захирал тэргvvтэй тайлангаа гаргаж єгєєгvй захирлууд ч дээрх 97 тэрбум тєгрєгєєс дутахгvй хохирол учруулсан байж болохыг мэргэжилтнvvд vгvйсгээгvйгээс харахад манай улсын єнгєрсєн оны тєсвєєс багаар бодоход 100-200 тэрбум тєгрєгийг vр ашиггvй зарцуулсан байж мэдэх нь.

ХУУЛЬ ЗЄРЧСЄН ЗАХИРЛУУДЫН ТОЛГОЙГ ТУЗ НЬ ИЛЭЭД Л ЄНГЄРНЄ
Тєрийн ємчийн хороо нэг талаас ємчєє мэддэг газрын дvр бvтээж байгаа ч хариуцлага тооцох болохоор тодорхой шийдвэр гаргалгvй ёс тєдий нэгэн тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд "Тєрийн болон орон нутгийн ємчийн хєрєнгєєр бараа, ажил vйлчилгээ худалдан авах тухай хуулийг зєрчин худалдан авалт хийсэн компанийн удирдлагад сахилгын шийтгэл ногдуулж, дvнг Тєрийн ємчийн хороонд ирvvлэхийг тухайн компанийн Тєлєєлєн удирдах зєвлєлд , тєрийн ємчийн тєлєєлєл хэрэгжvvлж байгаа гишvvдэд даалгасугай" гэжээ. Тєрийн ємчийн хорооны удирдлагын хувьд vvнээс єєр арга хэмжээ авахад учир дутагдалтай байсан бололтой. Яагаад гэвэл, Тєрийн ємчийн хорооны дарга, Тамгын газрын дарга, газар, хэлтсийн дарга, мэргэжилтнvvд тєрийн болон тєрийн ємчийн оролцоотой дээрх 50 гаруй компани, аж ахуйн нэгж, байгууллагын Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvнээс эхлээд даргыг нь хийдэг.
Тэд дээрх захирлуудын хууль зєрчсєн худалдан авалтыг мэддэг ч тэндээс цалинждаг, унаа машиныхаа асуудлыг шийдvvлдэг учраас нvдэн балай чихэн дvлий байдаг нь ийнхvv хууль, журам зєрчихєд хvргэсэн байж ч мэднэ. Тєрийн ємчийн хорооны Тамгын газрын дарга л гэхэд гурван компанийн ТУЗ-ийн даргын сонгуультай, хоёр байгууллагын удирдлагын багт ажилладаг байна. Тєрийн болон тєрийн ємчит компани, байгууллагын дарга нар єнгєрсєн жил л ийм зєрчил, дутагдал гаргасан уу гэвэл vгvй ажээ. Тэдний дунд энэ ажилдаа гаршсан захирлууд байдаг. Тэдний найдвартай ар тал болсон улстєрчид ч бий учраас хууль, журам зєрчих vйлдэлдээ гаршсан гэхэд болно. Тиймээс хууль зєрчсєн, албан тушаал эрх мэдлээ хэтрvvлэн ашигласан дээрх захирал, дарга нарт хариуцлага тооцно гэж найдаад хэрэггvй. Тухайн байгууллагын ТУЗ нь захирлуудынхаа толгойг илээд л єнгєрнє.

Н.Мєнхтєр.
Улс төрийн тойм сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж