
Дашрамд дуулгахад, Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос өнгөрсөн долоо хоногт Сагсан бөмбөгчдийн шинэ жилийг зохион байгуулжээ. Монголын сагсан бөмбөгийн спортын үе үеийн төлөөлөгчдөөс бүрдсэн 280 хүн оролцсон тус арга хэмжээний үеэр сагсан бөмбөгийн өнөө цагийн гарааны шилдэг таван тоглогчийг шалгаруулсан байна. Дасгалжуулагчид болоод спортын сэтгүүлчдийн саналаар тодруулсан гарааны шилдэг тавт О.Сэргэлэн /Cass SBL/, Ц.Азбаяр /Танан гарьд/, Н.Золжаргал /Эрдэнэдрийлинг RIGS/, Б.Билгүүн /ОТИС/, Б.Одбаяр /Харцага/ нар багтжээ.
Т.МАША