Гадаад худалдааны эргэлт арвандүгээр сарын 30-ны байдлаар 10.3 орчим сая ам.долларт хүрсэн талаар Монголбанкнаас мэдээлэв. Энэ нь жилийн өмнөхөөс 69.1 сая ам.доллар буюу нэг хувиар өссөн үзүүлэлт юм байна. Үүнд импорт 301.8 сая ам.доллараар өссөн ч экспорт 232.7 сая ам.доллараар буурсан нь нөлөөлсөн ажээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааны тухайд нийт бараа эргэлтийн 52.9 хувь буюу 5,448.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 17.1% буюу 1,761.3 сая ам.долларын худалдааг ОХУ-тай тус тус хийсэн байна. Монгол Улсын хувьд гадаад худалдааны тэн хагас орчмыг БНХАУ-тай хийдэг ч энэ нь жил ирэх тусам багасч байгаа ажээ. Харин ОХУ-тай хийсэн худалдаа 11 дүгээр сарын байдлаар 16 хувиар өсчээ.
У.БОЛОР