Дуулдаг бүхэн шинэ жилийн дуутай болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Дуулдаг бүхэн шинэ жилийн дуутай болжээ

Дуучид, хамтлагууд “Цаг цагаар нэг цадна, Цагаан сараар нэг цадна” гэдэг шиг Шинэ жилийн баяраар энд тэндхийн цэнгүүнийг хэсч овоо хэдэн цаас халаасладаг болсон билээ. Тэгвэл сүүлийн үед тэд Шинэ жилийн баярын гоё сайхныг магтан дуулсан дуутай болох аянд морджээ. Зах зээл нь жижигхэн, уран бүтээлчид нь дэндүү олон болсон тул өрсөлдөөн ширүүсээд байгаа аж.
Тийм учраас Шинэ жилийн тухай гоё үгтэй, дажгүйлэг аятай дуутай болохгүй бол арчигдах аюул нүүрлэсэн гэнэ. Рок хамтлагууд хүртэл ийм сэдэвтэй дуу захиалан бичүүлэх болсон нь үүнийг батлах мэт. Гэхдээ албан байгууллага, пүүс, компаниуд хямралын энэ үед аль болох дотоод нөөц бололцоогоо ашиглан ажилчдынхаа дотроос урлагийн номер гаргахыг илүүд үзэх болжээ. Зарим нэг гайгүй дуучид, хамтлагууд нэг дууг дөрвөн сая төгрөгөөр дуулна гэж тэднийг айлгаж байгаа тул ингэхээс аргагүйд хүрсэн байна.

Эх сурвалж: www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж