Депардье Францын иргэншлээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Депардье Францын иргэншлээс татгалзав

Франц улс чамин эдлэл эзэмшигчдэд ногдуулдаг татвараа өндөрсгөсөн тул татвар төлөхөөс зайлсхийж, Бельги улсад очиж суурьшсан нэрт жүжигчин Жерар Депардье Францын иргэншлээс татгалзах болсон байна. Түүнийг өөр улсад очиж суурьшсан явдлыг Ерөнхий сайд Жан-Марк Эйро “Онцгүй, таагүй зүйл” болсон хэмээн мэдэгдсэн билээ. Үүний хариуд жүжигчин эр өчигдөр нэгэн сэтгүүлд мэдэгдэл гаргажээ.
Депардье өөрийн бичсэн ил захидалд “Улс, орноо орхиж гарсан хүмүүс над шиг ийм доромжлол амсаагүй билээ. Намайг шүүх та хэн юм бэ?” гэж өгүүлэв. Жүжигчин эр татвараа цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд хэзээ ч Франц улсад нийгмийн халамжид хамрагдаж байгаагүйгээ онцолжээ. Захидлын төгсгөлд тэрбээр Францын иргэншил болон нийгмийн даатгалаас татгалзаж байгаагаа мэдэгдэв. “Одоо бидэнд нэгдсэн эх орон гэж байхгүй. Би Европын иргэн хүн. Аав минь надад ингэж сургадаг байлаа” хэмээн Депардье бичжээ.

Депардьегээс гадна Бельги улс руу Францын өндөр орлоготой олон хүн очиж суурьшсаны дотор хамгийн баян франц хүн Бернар Арно байгаа юм.

 Эх сурвалж www.wikimon.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж