Л.Болдхуяг нь энэхүү хариуцлагатай албыг өмнө нь 2 удаа хашиж байсан бөгөөд 1996 оноос өнөөдрийг хүртэл Голомт банк болон Бодь группийн удирдлагын багт 16 жил тасралтгүй ажиллаж, “Бодь интернэшнл” ХХК-ийн ерөнхийлөгч, “Бодь даатгал” ХХК-ийн ерөнхийлөгч, Голомт банкны ТУЗ-ийн гишүүн, Бодь группийн ерөнхийлөгч зэрэг албан тушаалуудыг хашиж ирсэн юм.
Тэрээр Монгол Улсын Их Сургууль, Карл Марксын Их Сургууль, Гумболдтын Их Сургуулийг тус тус дүүргэсэн Эдийн засгийн ухааны доктор бөгөөд “MG Wood” мод боловсруулах үйлдвэрийн удирдах зөвлөлийн дарга, “Сар шинэ интернэшнл” банк бус санхүүгийн байгууллагын удирдах зөвлөлийн дарга, “SOS International Medica Mongolia” эмнэлгийн удирдах зөвлөлийн гишүүн, Доктор. Профессор Лувсанвандан сангийн тэргүүн, Монголын гар бөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын Үйлдвэрлэгчдийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Хаан Поло Клубын Ерөнхийлөгч зэрэг сонгуульт ажилтай.
Түүнчлэн 2005 оноос Шведийн Вант Улсын Монгол улс дахь Өргөмжит Ерөнхий Консул, 2009 оноос Шведийн Вант улсын Өргөмжит Консулаар ажиллаж байна.
Л.Болдхуяг нь төрийн дээд шагнал “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Шведийн эзэн хааны дээд шагнал “Алтан гадас” одонгоор тус тус шагнагдаж байсан.
Санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг өндөр үр ашиг бүхий хөгжих чадвартай, нийгмийн хариуцлагатай, тэргүүлэгч банк байх эрхэм зорилгыг өмнөө тавьсан Голомт банкны Төлөөлөн Удирдах Зөвлөлийг удирдах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээсэн Л.Болдхуяг даргынхаа цаашдын ажил үйлсэд Голомт банкны нийт хамт олны нэрийн өмнөөс амжилт хүсье!