БТС “Супер оюутан” тодруулна

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

БТС “Супер оюутан” тодруулна

МУБИС-ийн
Биеийн тамирын сургуулийн захирлын нэрэмжит тэргүүний оюутан
шалгаруулах “Super student-2012” уралдаан жил бүр болдог уламжлалтай.
Оюутнуудын суралцах, өрсөлдөх, манлайлах, зохион байгуулах чадварыг
өндөржүүлэх зорилготой уг уралдааныг МУБИС-ийн БТС-ийн Онол арга зүйн
тэнхимээс энэ жил шинэлэг, өвөрмөц хэлбэрээр зохион байгуулж байгаа
ажээ.

Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.


“Super student-2012” –ыг шалгаруулах үзүүлэлт: Уралдаан үндсэн 4 шаттай.

I шат: Сурталчилгааны шат. 

а. Ангийн “Super student” тодруулах: Шалгаруулалтыг анги дотроо зохион байгуулж, нэг ангиас 2 хүртэл оюутан шалгарч болно.  Хугацаа: 11-р сарын 29-өөс 12-р сарын 4нд
б. Ангиас шалгарсан “Super student”-ыг  бусдад таниулан сурталчилах. Хугацаа: 12-р сарын 5-20нд

II шат: Амжилтын төлөө шат.

а. Сурлагын болон амжилтын үзүүлэлт. Хугацаа: 12-р сарын 4-5нд
б. Бие бялдрын бэлтгэлжилтийн уралдаан. Хугацаа: 12-р сарын 14нд
в. Өгөгдсөн сэдвээр Эссэ бичиж, илтгэх чадвар. Хугацаа: 12-р сарын 17нд

III шат: Сонгуулийн шат.

а.
Нийт багш, оюутнуудын дунд “Super student-2012”-ийг сонгох санал
хураалт явуулна. Багш, оюутан бүр “Super student-2012”-т нэр дэвшигчээс 2
оюутаны төлөө саналаа өгнө.

IV шат: Шалгаруулалтын шат. 

Дээрх 3 шатнаас шалгарсан шилдэг 6  Super student оролцоно.
а. Латин Америк бүжгийн тэмцээн.
б. Шагнал гардуулалт.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж