Хавдрын эсрэг үндэсний аян-2012

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Хаан банкны сайн дурын
ажилтнууд хавдрын эсрэг сургалт зохион байгууллаа.

ХААН
Банк нь өөрийн ашигт ажиллагаа, амжилт бүтээлээ харилцагчид, ард иргэдтэйгээ  хуваалцан
хүн ард, нийгэм,
орон нутгийн хөгжилд тогтвортой хувь нэмэр оруулах зорилгоор
2007 онд ХААН Банк Санг нэгж болгон байгуулсан нь өнөөдөр
сайн сайхан бүхний үрийг тарьсаар явна. Х
үүхэд залуусын боловсрол, байгаль  орчиноо хамгаалах, ядуурлыг бууруулах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг
дэмжих
, эрүүл мэндийн салбарт бодит дэмжлэг үзүүлэх  160 гаруй төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд
нийтдээ 1,8 тэрбум төгрөгийг зарцуулаад байгаа нь
бага тоо биш юм.

Сүүлийн хоёр жилд  ХААН Банкнаас нийгмийн
хариуцлагаа хэрэгжүүлэх хүрээнд хийгдсэн үндэсний хэмжээний томоохон хөтөлбөр
нь
“Хавдрын эсрэг үндэсний аян”. ХСҮТ, МҮОНРТ-тэй  хамтран орон даяар 
хэрэгжүүлээд байгаа энэхүү үндэсний аяны хоёр жилийн хугацаанд
Монгол орны 21 аймаг, Улаанбатар хотоос 40.000
гаруй иргэн үнэ төлбөргүй үзлэг шинжилгээнд хамрагдаж,  310
гаруй сая төгрөг зарцуулагджээ.


Зорилго, зорилтынхоо хүрээнд тодорхой үе шаттай хэрэгжиж
буй уг аян иргэдийг хавдар өвчинөөс урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ
оношлогоонд хамруулах, сэтгүүлчдээр дамжуулан эрүүл хооллолт идэвхтэй хөдөлгөөний
ач тус хийгээд хавдар өвчинийг эрт илрүүлэх ач холбогдлын талаар бодит мэдээлэл
өгөх, олон нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, хорт хавдраас урьдчилан
сэргийлэх тухай мэдээ мэдээллийг ХААН Банкны сайн дурын ажилтнуудаар дамжуулан
нийгэмд түгээх ажлууд хийгдсэн байна. Өнгөрсөн оны аяны үеэр ХААН Банкны 4300
гаруй ажиллагсдаас с
ургалтанд хамрагдаж, сайн дурын
сургагч багшаар бэлтгэгдсэн
 648 ажилтан
12 дугаар
сарын 12-ны өдөр
500
албан байгууллагын ажлын байран дээр 13
.665
иргэнд  хавдраас хэрхэн сэргийлэх талаар сургалт
хийсэн нь Монголдоо анхдагч
, бүтээлч ажил болж байсан юм. Тэгвэл өнөөдөр ХААН Банк хоёр  жилийн хугацаанд хэрэгжүүлсэн аяны үеэр
бэлтгэгдсэн  1000 гаруй сайн дурын ажилтнуудтай болсон байна. Энэ оны “Хавдрын
эсрэг үндэсний аян”-ы хүрээнд өсвөр үеийнхний эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх,
тэднээр дамжуулан гэр бүлийн бусад  гишүүдэд
нь нөлөөлөх зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот, орон
нутгийн 512 Ерөнхий боловсролын
сургуулийн 5-7 дугаар  ангийн 
50.000  гаруй сурагчдад  эрүүл амьдралын таван алхам, эрүүл хоол хүнс,
идэвхтэй хөдөлгөөнийг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлэх, хорт зуршлаас хэрхэн татгалзах,
үзлэг оношлогоонд тогтмол хамрагдахын ач холбогдлын талаар  ХААН Банкны сайн дурын ажилтнууд сургалт
зохион байгууллаа.


ХААН
Банк Сан
гаас  Хавдар
судлалын үндэсний төв
(ХСҮТ), МҮОНРТ-
тэй хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг Монгол орон даяар хоёр дахь жилдээ хэрэгжүүлснээр нийт 40.000 гаруй
иргэнийг үнэгүй үзлэг оношлогоонд хамруулж, эрүүл энхийн манаанд дан ганц эрүүл
мэндийн байгууллага бус бизнесийн байгууллага ч нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэх
хүрээнд оролцож  болдог бодит жишээг харууллаа.


Зохион байгуулагч талууд “Хавдрын эсрэг үндэсний аян”-аа
дүгнэж аяны үр өгөөж, ая холбогдлын талаар хэлэлцэж, 2013 онд үргэлжлүүлэхээр
шийдвэрлэсэн байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж