Голланд, Данийн хөлбөмбөгийн багруу халдахыг завдаж байжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Голланд, Данийн хөлбөмбөгийн багруу халдахыг завдаж байжээ

Алан хядах Аль Каида террорист байгууллага Өмнөд Африкт болох
хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Голланд, Данийн багийнханы эсрэг халдлага
дайралт үйлдэхээр зэхэж байжээ. Энэ тухай Иракт алан хядлагын хэрэгт
сэжиглэгдэн саатуулагдсан Саудын Араб гаралтай этгээд хууль сахиулагчдад
өгсөн байцаалтын үеэр мэдээлсэн байна.

Иракийн аюулгүйн хүчнийхэнд саатуулагдсан этгээдийг алан хядах Аль Каида
бүлэглэлтэй холбоо сүлбээтэйд сэжиглэн буруутгасан юм.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж