Өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байгаа хэрэглэгчийн тоо, тэдний хүсэлтийг Юнивишн компани нэн тэргүүнд тавьж гадаадаас авдаг интернэтийн урсгалаа хязгааргүй болгосон бөгөөд технологийн шинэчлэлтийг хийснээр өрхийн интернэт үйлчилгээнийхээ үнийг бус хурдыг 3 дахин нэмэгдүүлж Монголын интернэт хэрэглээнд “хувьсал”хийгээд байгаа билээ.
Ингэснээр Юнивишнийн интернэт хэрэглэгчид гэрээсээ интернэт ертөнцөөр чөлөөтэй аялаж No buffering…буюу гацалтгүйгээр видео үзэж, онлайнаар консол-чанарын видео тоглоом(xbox, playstation гэх мэт)-уудыг саадгүйгээр тоглож байна. Мөн хэрэглэгчдийнхээ гэрт дурын төхөөрөмжөөсөө интернэтэд холбогдох утасгүй интернэтийн орчныг үүсгэж байгаа нь давуу болж байна.
Харилцаа холбооны зохицуулах хорооноос гаргасан 2012 оны эхний хагас жилийн тайлан ч мөн үүнийг баталж байгаа бөгөөд Юнивишн компанийн интернэт үйлчилгээ бүх үзүүлэлтүүдээрээ тэргүүлсэн байна.