Адель шилдгээр тодров

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий “Billboard” чартаас 2012 оны шилдгүүдээ нэрлэлээ. Энэ жил “Billboard” жагсаалтын шилдгээр дуучин Адель шалгарч, оны шилдэг цомог, шилдэг эмэгтэй дуучин гэсэн шагнал гарджээ. Харин рэппэр Дрейк шилдэг эрэгтэй дуучнаар шалгарч, залуу хөвгүүдийн “One Direction” хамтлаг шилдэг залуу уран бүтээлч, “Maroon 5” шилдэг хамтлаг шагналын эзэн болсон байна. Мөн 2012 оны шилдэг гурван дуугаар дуучин Готьегийн “Somebody That I Used to Know”, Карли Рей Жепсений “Call Me Maybe”, “Fun"s We Are Young” зэрэг дуунуудыг нэрлэжээ. Харин “Mumford and Sons” хамтлаг “Babel” цомгоороо рок, альтернатив, фолк зэрэг төрлүүдэд шилдгээр шалгарсан байна.

Энэ жил тус жагсаалтын гол хоёр төрөлд ялагч болсон дуучин Аделийн “21” цомог нь өнгөрсөн гуравдугаар сард гарснаас хойш “Billboard” жагсаалтыг тэргүүлж, өнгөрсөн есдүгээр сарын түрүүч хүртэл эхний 10-т багтсаар байсан юм.

Адель мөн энэ жил Грэммийн зургаан номинацид ялагч болсон билээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж