Swarovski чимэгтэй оргилуун дарс

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Swarovski чимэгтэй оргилуун дарс

“Perrier-Jouët”  оргилуун дарсыг үйлдвэрлэгчээс “Cimon Art”-тай хамтран “Swarovski” брэндийн шигтгээгээр чимэглэсэн сав, лонх бүхий оргилуун дарс үйлдвэрлэжээ. Энэхүү “Perrier-Jouët” оргилуун дарсны гаднах хайрцаг дээр “teddy” баавгайг шаргал өнгийн болор шигтгээгээр, жижиг галт тэрэгний толгойг улаан өнгийн болроор шигтгэж,  цэцгийн хээг болороор урлаж, олон тооны шигтгээ суулгасан байна. Мөн дээрхийн адил оргилуун дарсны гурван литрийн лонхон дээр цэцгийн хээг болроор чимэглэж, шар өнгийн гоёмсог шигтгээнүүдийг суулгаж өгчээ. Энэхүү гоёмсог савалгаатай оргилуун дарсыг  Чехийн модель Петра Немцовагийн “Happy Hearts” санд зориулсан “Celebrate Your Status” галагийн үеэр АНУ-ын Нью-Йорк хотноо дуудлагаар худалдах гэнэ. Дуудлага худалдаанд үүнээс гадна маш олон тооны хүүхдийн тоглоомууд багтжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж