
Шуурхай зөвлөлгөөнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Э.Бат-Үүл удирдан явууллаа. Хурлаар нийслэлийн Засаг даргын Тамгын
газрын дарга Ё.Гэрэлчулуун хооронд шинээр томилогдсон албан
тушаалтануудыг танилцуулав. Тодруулбал, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны
дарга бөгөөд ерөнхий менежерээр Б.Бадрал, Орон сууцны санхүүжилтийн
корпорацийн гүйцэтгэх захирлаар А.Гантулга, Хүүхдийн ордны даргаар н.
Анхтуяа нарыг томилсон байна. Түүнчлэн дүүргүүдийн шинээр сонгогдсон ИТХ-ын анхдугаар хуралдаанаар Засаг даргад нэр дэвшигчдийг хотын дарга бүрэн эрхийнхээ дагуу таван дүүргийн Засаг даргыг батламжилсан байна. Тэднийг танилцуулбал:
Мэдээлэлд 2012 оны 11-р сарын 29-12-р сарын 13-ныг дуустал иргэдээс нийт
14704 мэдээ мэдээлэл, зөрчлийн талаар өргөдөл гомдол хүлээн авчээ.
Сүүлийн өдрүүдэд бусдын эд хөрөнгийг дээрэмдэх гэмт хэргийн тоо нэмэгдэх
хандлагатай байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын
захирагч Э.Бат-Үүл “Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх үйлдэл нэмэгдэх
боллоо. Энд зохион байгуулалтад орсон хэлбэр бүхий бүлэглэлийн үйлдэл
байна уу. Давтан үйлдэгдэх шинж байгаа юу” гэж НЦГ-ын дарга
Д.Батжаргалаас тодрууллаа.
нь цагдаад бүртгэгдэж байгаагүй хүүхдийн гар утас дээрэмдэх зэрэг
үйлдлийг жижиг гэж орхилгүй нэгбүрчлэн бүртгэлжүүлдэг болсноор өсөлттэй
гарч байна гэж цагдаагийн байгууллага үздэг. Түүнээс биш зохион
байгуулалттай дээрмийн гэмт хэргийн тоо болон давтан хэлбэрээр үйлдэгдэж
байгаа гэмт хэргийн тоо өсөөгүй гэж НЦГ-ын дарга нийслэлийн Засаг
даргад хариулт өгөв.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар
хотын захирагч Э.Бат-Үүл шинэ жил болж байгаатай холбогдуулан үүрэг
даалгавар өглөө. Энэ жил нийслэлийн харьяа байгууллагууд төсвийн
хөрөнгөөр шинэ жилийн баяр тэмдэглэхгүй байхаар шийдвэрлэсэн гэдгийг
хотын дарга хэллээ. Нийслэлийн гэр хорооллынхон аливаа баяр ёслолоор
орхигдсон байдалтай байдаг. Дүүргүүдийн Засаг дарга нар гэр хорооллын
тодорхой байршлуудад сүлд мод засч, хүүхэд хөгшдийг баярлуулах талаар
илүү анхаарч ажиллахыг анхаарч ажиллахыг сануулав. Мөн шинэ жил гэр бүл,
найз нөхдийн хүрээний баяр байдаг. Тиймээс төрийн байгууллага төсвийн
мөнгөөр шинэ жил тэмдэглэх явдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Үүнээс гадна шинэ
жилээр оргилуун дарснаас илүү хатуулагтай согтууруулах ундаа
хэрэглэхгүй байхыг хотын дарга нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжүүдэд
уриаллаа. Цаг агаарын хувьд өмнөх жилүүдийнхээс илүү хүйтрэх төлөвтэй
байгаа учраас иргэдийг бэртэж гэмтэх, осгож амь насаа алдахаас урьдчилан
сэргийлэх үүднээс цагдаа, онцгой байдлын албанаас шөнийн эргүүл гаргаж
ажиллуулахыг үүрэг болгов гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас
мэдээллээ.