Аймгийн арслан Н.Батсуурь түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Аймгийн арслан Н.Батсуурь түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос “АПУ” ХХК болон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран  зохион байгуулдаг "Богдхан хайрхан"-ы хишиг барилдааны зургаа дахь удаагийнх Монгол бөхийн өргөөнд өчигдөр /2012-12-16 /боллоо. Барилдаанд улсын заан Д.Баасандорж, Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, Ц.Содномдорж,  А.Бямбажав, улсын начин М.Жамъянпүрэв, Ц.Цогтжаргал, И.Ёндонсамбуу, Ж.Отгонбаяр, Н.Бүрэнбаатар нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 256 бөх зодоглож хүчийг үзэв. Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат Сүлд спорт хороо, Увснуур дэвжээний бөх аймгийн арслан Н.Батсуурь найм даван түрүүлж, Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат Хантайшир дэвжээ, НХЭГ, Сүү ХХК-ний бөх улсын начин Ду.Батбаяр долоо даван үзүүрлэлээ. Түрүү бөх аймгийн арслан Н.Батсуурийн хувьд а.а Б.Ганхуяг, у.х А.Бямбажав, у.х А.Цацабшир, Ц.Содномдорж, у.н Ц.Одбаяр, Ду.Батбаярын шилдэг хүчтэнгүүдээр найм давсан юм.

Шөвгийн дөрөвт Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Ажнай группийн бөх өмнөх жилийн тус барилдааны үзүүр бөх улсын начин Ц.Одбаяр, Увс аймгийн Тэс сумын харьяат Увснуур дэвжээ, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК-ний бөх аймгийн арслан Т.Баасанхүү нар шалгаран үлдэв. Харин дунд шөвгийн наймд улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, улсын начин Б.Батмөнх нар үлдлээ. 

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж