
Өнөөдөр эхэлж буй уг хэлэлцүүлгээр “Хуралд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх нь”, “Орон нутгийн төсөвт тавих иргэдийн хяналт” сэдвүүдээр салбар хэлэлцүүлэг зохион байгуулж хөдөө орон нутагт тулгамдсан асуудлыг иргэдийн хяналттайгаар хэрхэн шийдвэрлэх талаар зөвлөмж гаргах ажээ. Мөн 2012 оны орон нутгийн сонгуулийн алдаа оноог хэлэлцэж цаашид авах арга хэмжээний талаар ярилцах юм байна. Энэ удаагийн уулзалт арга хэмжээний онцлог нь МАХН-аас ИТХ-ын төлөөлөгч нартайгаа “Ёс зүй, хариуцлагын гэрээ” байгуулах ажил юм. Өнөөдөр 09.00 цагт МАХН-ын төв байранд эхэлсэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдөд зориулсан хоёр өдрийн сургалтын нээлтэд МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүд оролцож МАХН-ын дэд дарга, Монгол Улсын шадар сайд Д.Тэрбишдагва сургалтыг нээж үг хэлсэн байна.