Монголбанкнаас сэтгүүлчдэд сургалт явуулна

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Монголбанкнаас сэтгүүлчдэд сургалт явуулна

Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч“ клуб Монголбанктай хамтран ажиллахаар боллоо. Улиралд нэг удаа гишүүн сэтгүүлчиддээ сургалт авахаар болж байгаа бөгөөд эхний сургалтыг энэ сарын 18-ны өдөр хийх юм байна. Уг сургалтаар “Макро эдийн засгийн орчин ба Монголбанкнаас хэрэгжүүлж буй бодлого”, “Засгийн газрын үнэт цаасны дотоодын зах зээл дэх арилжаа, ач холбогдол” зэрэг сэдвүүдэр төв банкны салбарын захирал, эдийн засагчид сургалт явуулах аж. Сургалтад Монголбанкны Ерөнхийлөгчийн Зөвлөх бөгөөд Ерөнхий эдийн засагч С.Болд, Валют эдийн засгийн газрын захирал Д.Дэлгэрсайхан нар оролцох гэнэ.

Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж