"Улс орноо орхин гарсан хүмүүсээс над шиг доромжлуулсан хүн байхгүй байна” гэж Депардье нээлттэй захидалдаа бичсэнээс Agence France-Presse иш татсан байв. Тэр татвар дандаа төлж байсан гэхдээ Францын нийгмийн халамжийг хэзээ ч авч байгаагүй. Намайг та шүүх ёстой юм уу гэж жүжигчин ерөнхий сайдаас асуужээ.
Эцэст нь тэр франц паспортаас татгалзсан байлаа. “Бидэнд нийтлэг улс орон одоо байхгүй. Би европ хүн, дэлхийн иргэн. Тэгж л намайг эцэг минь сургаж байлаа” гэж Депардье бичжээ. Тэрээр Бельгид байрг худалдан авсан, тэндхийн иргэн болох асуудлыг сонирхож байгаа гэсэн яриа энэ сарын эхээр гарсан байв. Тэрээр Парис дахь түүхэн шилтгээнээ худалдаж байгаа тухай мэдээ сая гарсан байв. Шилтгээнээс гадна тэр Францад гурван ресторанттай бөгөөд дарсны бизнестэй ажээ. Жүжигчнээс гадна Францын хамгийн баян хүн гэгдэх Бернер Арно зэрэг олон баячууд Францаас Бельги зэрэг орнуудад гарч амьдахаар болжээ. Бельгийн хилийн жижиг хотод нийтдээ 2000 орчим франц иргэд шилжин ирээд амьдарч байна. Ирэх жилээс эхлэн саятнууд орлогынхоо 75 хувьтай тэнцэх татвар төлж эхлэх юм. Депардьегийн орлого нь хоёр сая евроноос давдаг.