“Багануур” ХХК компани АНУ-д үйлдвэрлэсэн 100 тоннын даацтай хөрс тээврийн CAT 777 D маркийн дөрвөн ширхэг автосамосваль, 10 D маркийн нэг ширхэг бульдозерийг тус тус хүлээн авчээ. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслолын ажиллагаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх, “Багануур” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, Төрийн өмчийн хорооны орлогч дарга н.Төмөрбаатар болон “Вагнер-Ази тоног төхөөрөмж” ХХК-ийн удирдлагууд оролцсон байна. Тус компани жилд 3.3 сая тонн нүүрс олборлох төлөвлөгөөтэй аж.
Зохиогчийн эрх: “УЛС ТӨРИЙН ТОЙМ” сонин