&#34Коринтианс&#34 дэлхийн аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

&#34Коринтианс&#34 дэлхийн аварга боллоо

f2012 оны клубуудын ДАШТ-ий финалд Европ тивийг төлөөлөн ирсэн Английн "Челси" болон Өмнөд Америкийн төлөөлөл болох Бразилийн "Коринтианс" клубууд Японы Йокохама хотын "Ниссан" цэнгэлдэхэд таарч тоглолоо.

"Челси" клубын хувьд шөвгийн дөрөвт Мексикийн "Монтеррей" клубыг 3:1 харьцаатай буулган авсан бол "Коринтианс" Египетийн "Аль Ахли" клубыг 1:0 харьцаатай буулган авч финалд таарсан билээ. Хоёр баг тоглолтын турш эн тэнцүү тоглолт үзүүлж байсан бөгөөд энэ өдөр "Коринтианс"-ын хаалгач Кассио тун чухал хаалтуудыг хийж байлаа. Харин тоглолтын цор ганц хожлын гоолыг П.Гуэррэро 69 дэх минутад мөргөж оруулав. "Челси"-гийн хувьд үүнээс хойш тоог тэнцүүлэхийн тулд олон довтолгоог өрнүүлж байсан ч "Коринтианс"-ын хамгаалалт маш сайн байсан. Үндсэн цаг дуусахаас таван минутын өмнө Торрест гоолдох тун сайхан боломж олдсон ч хаалгач Кассио хааж улмаар шүүгчийн мэдлийн сунгасан цагт гоол оруулсан ч отон тоглолтонд орсон байжээ.

Ийнхүү шүүгч шүглээ үлээснээр Бразилийн "Коринтианс" түүхэндээ хоёр дахь удаагаа клубын ДАШТ-д түрүүлж байна. Мөн "Челси" Европын багуудын сүүлийн таван жил дараалан түрүүлсэн амжилтыг зогсоолоо. Тус тоглолтын шилдэг тамирчнаар буюу алтан бөмбөгийн эзнээр "Коринтианс"-ын хаалгач Кассио тодорсон бол мөнгөн бөмбөгийг "Челси"-гийн хамгаалагч Д.Луйз, хүрэл бөмбөгийг "Коринтианс"-аас хожлын гоолыг оруулсан П.Гуэррэро нар хүртжээ.

Статистик үр дүн:
Бөмбөг эзэмшилт: Коринтианс 46%, Чэлси 54%
Хаалга чиглэсэн цохилт: Коринтианс 9(2),Чэлси 14(6)
Булангын цохилт: Коринтианс 4, Чэлси 2
Алдаа: Коринтианс 17, Чэлси 12
Отон: Коринтианс 1, Чэлси 4

Эх сурвалж: www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж