Франц Афганистанаас сүүлийн байлдааны ангиа татлаа

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Франц Афганистанаас сүүлийн байлдааны ангиа татлаа

Францын бүгд найрамдах улсын Зэвсэгт хүчний байлдааны сүүлчийн анги нэгтгэлүүд Кабул хотоо эх орондоо буцлаа. Афганд байлдааны бус үүрэгтэй анги үлдсэн ба тэдний тоог хорогдуулах  гэнэ.

Франц Зэвсэгт хүчнийхээ байлдааны анги нэгтгэлийг Афганистанаас гаргалаа.  Нийт хоёр зуу орчим цэргийн албан хаагчид Кабулаас Киприйн чиглэлд ниссэн байв. Байлдааны анги нэгтгэлийг Афганаас гаргаснаар Олланд  сонгуулийн амлалтаа биелүүлэв. Үүгээр 11 жил үргэлжилж 88 цэргийн албан хаагчийн хохирол амссан Францын цэргийн гадаад оронд явуулсан ажиллагаа төгсч байна.

Гэхдээ байлдааны бус үүрэг гүйцэтгэж буй 1500 орчим франц цэрэг Афганд үлдсэн ба тэднийг тоог аажмаар хорогдуулах юм. Ирэх ижилийн зун гэхэд тэднээс 500 хүн л Афганд үлдсэн байна. Францын Батлан хамгаалахын сайд Жан-Ив Ле Дриан  Афганистанаас байлдааны анги нэгтгэлийг эргүүлэн татсанаар 90 орчим сая евро хэмнэнэ гэж аравдугаар сард хэлж байлаа. Эхлээд Парис Парис Афганистанд 65 мянган цэрэг илгээсэн байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж