Өнгөрсөн 20 жилийн дотор Орост 341 сэтгүүч амь үрэгдсэн ба сураггүй болж, тодорхойгүй бус байдалд нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 15-д Сэтгүүлчдийн хороо дээрх тоотой мэдэгдлийг гаргажээ. Тус улсын хамгийн аюултай район нь Дагестан болсон тэнд 1998 оноос хойш 18 сэтгүүлч амиа алдаад байна.
"Сэтгүүлчдийг мөрдөн мөшгөж, зодож нүдэж, тэдэнд занал хийж байна. Гэм буруутнууд нь ял шийтгэлгүй өнгөрч байна. Биднийг урагшлуулахгүй байгаа тэр гэсгээл шийтгэлгүй өнгөрөөдөг нь Оросын том гай юм”Нийгмийн нүд, чих болсон сэтгүүлчдийг хөнөөгөөд шийтгэлгүй өнгөрч байгаа нь хоёр дахин том аймшиг” гэж Сэтгүүлчдийн холбооны хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.
Зөвхөн энэ сарын эхээр Нальчик хотод Бүх Оросын телевиз, радиогийн улсын хорооны сурвалжлагч Казбек Геккиев алагдлаа. Мэргэжлийн ажилтай нь уг аллага холбоотой гэсэн хувилбараар мөрдөн байцаагчид ажиллаж байна.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 15-нд Оросын Сэтгүүлчдийн холбоо амь үрэгдсэн сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэн тэмдэглэдэг. Энэ өдөр Москвагийн сэтгүүлчдийн төв байранд ойр дотны хүмүүсээ алдан олон цугларсан байв. Олон улсын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жим Бумела хэлсэн үгэндээ дэлхий даяар долоо хоногт хоёр сэтгүүлч амиа алдаж буйг тэмдэглэсёэн байв. Гэтэл 10 алуурчны ес нь ямар нэгэн шийтгэлгүй өнгөрч байгаа ажээ.