Bûche de Noël нь Франц, шинэ жилийн бялуу бөгөөд Genoa хотын нэрээр нэрлэгдсэн Génoise хэмээх зөөлөн кексээр хийдэг байна. Энэхүү модний хэлбэртэй бялууны түүх нь Napoleon I-ын эрүүл мэндэд хортой хэмээх шалтгаанаар Парис дахь айлуудыг өвлийн турш яндангаа хаах тушаал гаргасанаас үүдэлтэй гэнэ. Иргэд өвлийн турш пийшэнгээ хэрэглэж чадахгүй байсан тул нарийн боовчид модны хэлбэртэй бялуу хийж, цасыг төлөөлүүлэн нунтаг сахар цацаж, меренг-ээр хийсэн мөөгөөр чимж шинэ жилийн чирээгээ чимэх болсон аж.
Какаотой Génoise Кекс: Martha Stewart Living 12.2003 дугаараас
Орц:
26*36 см хэмжээтэй нэг кексэнд
- 75 гр масло
- 2/3 стакан гурил
- 1/3 стакан какао
- нэг чимх сода
- 6 ш том өндөг
- 3/4 стакан сахар
- 2 амттаны халбага ваниллины охь
Бэлтгэх нь:
- Зуухаа 180 градуст халааж бэлтгэнэ. 26*36 см хэвээ тослоод, тостой цаас дэвсэнэ. Тостой цаасаа бас бага зэрэг тослоно. Гурил какаогоо шигшинэ.
- Өөр нэгэн жижиг саванд масло зөөлөн гал дээр хайлуулна. Дээр нь үүссэн цагаан хөөсөнцөрийг шүүж авч хаяна.
- Халуунд тэсвэртэй саванд өндөг сахараа холино. Өндөг сахараа bain marie/double boiler маягаар (бага зэрэг буцалж буй устай саванд суулгаад усны ууранд нь утах) сахар хайлтал хутгана. Сахар хайлсаны дараа бэдмэлээ уурнаас аваад 3 дахин их болтол нь хутгана. Ваниллины охио нэмээд 2-3 минут дахиж хутгана.
- Энэхүү бэлдмэл дээрээ гурилны бэлдмэлээ 3 удаад нэмнэ. Нэмэх бүрдээ өндөгнийхөө хөөлтийг буулгалгүйгээр спатулагаар нийцтэл нь хутгана. Энэхүү үйлдэлийг ороох/fold гэдэг бөгөөд дээрх видео дээр энэхүү үйлдлийг хэрхэн хийхийг харуулсан байгаа.
- Дараа зуурмагаа хэвэндээ асгаад, тэгшилнэ.
- Кексээ 15-20 минут жигнэнэ. Хэт жигнэвээс кекс маань хагарах тул анхаараарай.
- Зуухнаас гаргасан кексээ хэсэг хөргөсөний (15-20 минут) эцэст доодох тостой цаасны хамтаар тавцангаасаа гаргаад өөр нэг тостой цаасан дээр тавина. Кексэн дээрээ маш бага (наалдуулахгүйн тулд) нунтаг сахар эсвэл какао шигшээд кексээ нэг талаас нь эхлэн орооно. Кексээ ороохдоо дээр нь тавиж жигнэсэн тостой цаасаа салгана. Доор нь давхарлаж тависан тостой цаасандаа кекснийхээ ороомгийг ороогоод хөргөгчинд хийж 30 минут хэртэй амраана.
- 30 минутын дараа кексээ буцаан задлаад хүссэн орцоороо дүүргээд буцааж ороон модны үндэсний хэблбэрт оруулан, меренгээр хийсэн мөөгөөр чимээд Bûche de Noël маань бэлэн боллоо.
Эх сурвалж: http://gal-togoond.blogspot.com/