Египетэд санал асуулга эхлэв

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

Египетэд санал асуулга эхлэв

Шинэ  Үндсэн хуулиар явуулах бүх нийтийн санал асуулгад сонгуулийн насны 51 сая хүн оролцох ёстой. Мөн хилийн чанадад амьдарч байгаа хагас сая египетчүүд саналаа өгнө.

Хувьсгалын дараах шинэ Үндсэн хуулиар явуулах санал асуулгын санал хураах хэсгүүд бямба гаригт нээгдсэн тухай Ассошиэйтед Пресс агентлаг мэдээлсэн байна. Шинэ Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга арванхоёрдугаар сарын 15 ба 22-ны өдрүүдэд хоёр шаттайгаар явагдах ёстой. Нийт 51 сая гаруй сонгогч уг асуулгад оролцоно. Мөн хилийн чанадад амьдарч байгаа хагас сая египетчүүд асуулгахад оролцоно. Бүх нийтийн санал асуулгын эхний өдөр Египетийн 15 мужийн бараг 26 сая сонгогч санал өгсөн байх ёстой аж. Санал хураалтыг 7000 орчим шүүгч болон прокурорын ажилтнууд ажиглах ажээ. Саналын хуудас бүрэн тоологдсоны дараа  хэсгийн хорооны дүнг зарлана. Харин бүх нийтийн санал асуулгын нийт дүнг хоёрдугаар шатны санал хураалтын дараа нэгтгэн зарлах юм. Сонгуулийн ерөнхий хороо санал хураалт дууссанаас хоёр хоногийн дотор дүнг зарласан байх ёстой аж.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж