Сөрөг хүчний 70 идэвхтэнг саатуулав

Хуучирсан мэдээ: 2012.12.16-нд нийтлэгдсэн

Сөрөг хүчний 70 идэвхтэнг саатуулав

Москвад  сөрөг хүчний Лубянскийн талбайд хийсэн зөвшөөрөлгүй цуглааны үеэр дал орчим идэвхтэнг барин саатуулсаны дотор Навальный, Удальцов, Собчак нар оржээ. Цагдаагийнхан арга хэмжээнд оролцогсодыг талбайгаас шахан гаргаж тийшээ ороход нь саад тавьсан байлаа.

Янз бүрийн эх сурвалжийн мэдээгээр 40-70 хүнийг Лубянскийн талбайд арванхоёрдугаар сарын 15-нд болсон сөрөг хүчний арга хэмжээний үеэр барин саатуулсан тухай "Интерфакс" мэдээлэв. Цагдаагийнхан уг арга хэмжээ “ноцтой зөрчилгүйгээр” явагдсан гэж мэдээлэв. Барин саатуулагсадын дунд блогчин ба хуульч Алексей Навальный, “Зүүний фронтын” зохицуулагч Сергей Удальцов, телевизийн хөтлөгч Ксения Собчак, “Эв санааны нэгдлийн” идэвхтэн Илья Яшин нар байв. Хэдэн цагийн дараа тэдэнтэй сануулах яриа явуулаад  сөрөг хүчний лидерүүдийг суллажээ.

Москва хотын захиргааны зөвшөөрөлгүй цуглаанд янз бүрийн мэдээгээр 700-5000 хүн оролцсон байв. Цагдаагийнхантай мөргөлдөөн гаргасан ч тэри нь нийтийн хамаараагүй байв. Тухайлбал, жагсагчид цагдаагийнхны чирж явсан бүсгүйг чөлөөлөхөөр оролдсоныг сурвалжлагчид харжээ. Оройн 18 цаг гэхэд хүчнийхэн жагсагчдыг талбайгаас шахан  зайлуулсан байлаа. Талбайг төмөр хайсаар хаасан байв.

Хотын захиргаа жагсагчдын явах замын талаар зөвшөөрөл өгсөнгүй

Сөрөг хүчнийхэн бямба гаригт Москвагийн төвийн нэгэн гудамжаар марш хийн Мубянскийн талбайд хүрэхээр төлөвлөсөн байв. Гэтэл хотын захиргаа тэдний замыг зөвшөөрөөгүй өөр гудамжийг санал болгосныг сөрөг хүчнийхэн хүлээн авсангүй.

Баасан гаригт сөрөг хүчний Зохицуулах зөвлөл мэдэгдэл тараасан ба тэнд “Эрх чөлөөний маршид” оролцох шууд уриалга байсангүй. Гэхдээ мэдэгдэлд, “үүссэн нөхцөл байдалд Оросын иргэн бүрт өөрийн байх газраа тодорхойлох Үндсэн хуулийн эрх байгаа” гэж бичсэн байлаа. Үүний дараа засгийн шийдвэрийг үл анзааран Москвагийн төв рүү  хийх маршид оролцох уриалга тараагдаж эхэлжээ. Москвагийн цагдаагийн газраас зөвшөөрөлгүй арга хэмжээг явуулж болохгүйг анхааруулсан байлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж