Нэмэлт мэдээлэл хүргэхэд, дараах хүмүүс МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнд нэр дэвшээд байна.
Чойжгаваагийн Зоригтбаатар: 1961 онд төрсөн, хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч мэргэжилтэй, профессор. Монголын Хөнгөн Атлетикийн Холбооны Ерөнхий Нарийн Бичгийн Дарга, Мэргэжлийн сургалттай БТСДС-ийн захирал.
Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ: 1964 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр. Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монголын Спортын Менежментийн холбооны тэргүүн, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар.
Доржсүрэнгийн Жаргалсайхан: 1965 онд төрсөн, биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй, доктор. Монголын Гандболын Холбооны Ерөнхийлөгч, Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын дарга.
Балхүүгийн Ганзориг: 1961 онд төрсөн, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн засвар угсралтын инженер мэргэжилтэй, магистр. Монголын Байт харвааны холбооны Ерөнхийлөгч. “Нийслэл Өргөө” компаний захирал.
Халтмаагийн Баттулга: 1963 онд төрсөн, зураач мэргэжилтэй. Монгол Улсын Гавьяат тамирчин, МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн, Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайд.
Сүхбаатарын Батболд: 1963 онд төрсөн, олон улсын харилцаа, эдийн засагч. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын Туялзуур сэлэмний холбооны дэд Ерөнхийлөгч. Улсын Их Хурлын гишүүн.
Шагдарын Бямбасүрэн: 1957 онд төрсөн, биеийн тамирын багш, дагсалжуулагч. Баянгол дүүргийн “Шамони” олимпийн зөвлөлийн дарга.
Цэндийн Дамдин: 1957 онд төрсөн, геологийн инженер. Монгол Улсын Гавьяат тамирчин, Ардын багш, олимпийн мөнгөн медальт. МҮОХ-ны дэд Ерөнхийлөгч, Монголын Кураш бөхийн холбооны Ерөнхийлөгч.
Лувсангийн Халтар: 1965 онд төрсөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Гимнастикийн холбооны ерөнхийлөгч. Азийн бөхийн холбооны
Жамбалын Хатанбаатар: 1958 онд төрсөн. Эмч, анагаах ухааны доктор, профессор. МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Спортын эмнэлгийн холбооны Ерөнхийлөгч. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга.
Энэбишийн Мөнх-Очир: 1970 онд төрсөн. Гадаад худалдааны мэргэжилтэй. Монголын Буудлагын холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Азийн буудлагын холбооны дэд Ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч.
Буяннэмэхийн Ганболд: 1957 онд төрсөн . Олон улсын хөлбөмбөгийн холбооны Хөгжлийн хорооны гишүүн, Азийн хөлбөмбөгийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч.
Данзангийн Сүрэнхорлоо: 1953 онд төрсөн. Монголын цанын холбооны Ерөнхий Нарийн бичгийн дарга. Соёл, Спорт, Аялал жуулчлалын яамны Биеийн тамир, Спортын бодлогын хэрэгжилтийн газрын ахлах мэргэжилтэн.
Цэрэнпилийн Даваасүрэн: 1964 онд төрсөн, эдийн засагч. Монголын тэшүүрийн
Дуламын Сугар: 1956 онд төрсөн, хуульч мэргэжилтэй. Монголын даамын холбооны Ерөнхийлөгч, Монгол улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн.
Баасангийн Жияандорж: 1952 онд төрсөн, сэтгүүлч, удирдлагын арга зүйч, зохион байгуулагч мэргэжилтэй. Монголын каноэгийн холбооны Ерөнхийлөгч, МАЯСАХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга.