Шинжээчид энэ удаагийн сонгуульд 2009 онд сөрөг хүчин болсон Либерал ардчилсан нам ялна хэмээн дүгнэж байна. ЛАН доод танхимын 480 суудлаас 300 хүртэл суудал авах магадлалтай учир тэр нь намын лидер Шинзо Абэ ерөнхий сайдаар томилогдох боломжтой болж байна. Тэрээр Засгийн газрыг 2006-2007 онд удирдаж байсан юм. Дайнаас хойших Японд хамгийн урт хугацаанд эрх барьж байсан ЛАН олон улсын олон асуудлаар хатуу байрь суурь барихаа мэдэгдээд байгаа. Тухайлбал, Зүүн Хятадын тэнгис дэх газар нутгийн асуудлаар маргаантай байгаа Сенкаку ольтригийн асуудалд Хятадтай хатуу байр сууринаас харилцах бололтой. Мөн Абэ иенийн ханшийн өсөлтийг зогсоох эрмэлзэлтэй байгаа бөгөөд дэд бүтцийн хөгжилд ихээхэн хөрөнгө оруулж, эдийн засгаа дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа.
Үндсэн хоёр намаас гадна сонгуульд 10 нам оролцож байгаа нь нэр дэвшигчдийн тооны хувьд дээд амжилт үзүүлжээ. Нийт 480 суудалтай доод танхимын 300 суудлыг нэг мандаттай тойргийн депутатууд, үлдсэн 180 суудлыг нь намын жагсаалтаар бүрдүүлэх юм. Нийт 1,5 мянган нэр дэвшигч сонгуульд өрсөлдөж байна.