МҮБХ-ноос сүүлийн жилүүдэд зохион байгуулж буй "Дөрвөн уулын хишиг" барилдааны нэг болох Богд хан уулын хишиг барилдаан өнөөдөр 14.00 цагаас “Бөхийн өргөө”-нд болох ажээ. Зургаа дахь жилдээ явуулж буй уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 256 хүчтэн зодоглох юм байна.
Өмнөх барилдаануудад түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүд:
2007 онд у.з М.Өсөхбаяр начин цолтойдоо түрүүлж, у.н Ш.Жаргалсайхан а.а цолтой үзүүрлэсэн.
2008 онд даян аварга Г.Өсөхбаяр түрүүлж, у.а Д.Азжаргал үзүүрлэсэн
2009 онд у.з М.Өсөхбаяр дахин түрүүлж, у.г Н.Ганбаатар үзүүрлэсэн
2010 онд у.н Э.Энхбат түрүүлж, у.г М.Баяржавхлан улсын заан цолтой үзүүрлэсэн
2011 онд а.н Л.Цээсүрэн түрүүлж, у.н Ц.Одбаяр үзүүрлэсэн
Т.МАША