
Жүжигчин Риз Уизерспун амаржаад удаагүй байгаа ч уран бүтээлийн ажилдаа хэдийнэ орсон тухай өмнө нь мэдээлсэн. Риз Уизерспун өчигдөр Беверли-Хиллзийн “Montage” реторанд “Family Guy” киноны од Сет Макфарлейнтэй ажлын уулзалтаар хамт оройн зоог барьчихаад харьж яваад папараццийн дуранд өртжээ. Өдгөө 36 настай жүжигчин Риз Уизерспун хар өнгийн “Land Rover” машин хөлөглөсөн байсан бөгөөд тэрээр удахгүй болох “Зул сар”-ын баярт зориулан төмөр хүлгээ Сантагийн хөлөглөдөг цаа бугын эврээр чимэглэсэн байсан аж. Эх сурвалжийн мэдээлснээр жүжигчин Сет Макфарлейнтэй сүүлийн үед өөрийн бичсэн “A Million Ways to Die in the West” нэртэй инээдмийн киног бүтээхээр ажиллаж байгаа бөгөөд жүжигчин Риз Уизерспунд кинондоо дүр бүтээх санал тавихаар түүнтэй уулзсан бололтой. Дашрамд сонирхуулахад жүжигчин Риз Уизерспун хорвоод мэндлээд сар гаруйн нүүр үзэж буй бяцхан хүүдээ анхных нь “Зул сарын баяр”-т зориулан Сантагийн өмсгөл зэхээд байгаа гэнэ.
Б.Анхтуяа