Хотын ерөнхий дендрологичийг ажлаас нь чөлөөлжээ | News.MN

Хотын ерөнхий дендрологичийг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий дендрологичийг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн онд хийсэн  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын үр дүнгийн талаар хэлэлцлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 55 га-д мод бут, сөөг тарих ажил эхлэж 280 гаруй мянган мод тарьжээ. Тарьсан мод, бут, сөөгний зарим нь арчилгаа дутуугаас ургах магадлал ч хомс байгаа юм. Мөн тэнд хийх ёстой хайс, услалтын систем, нуурийн ажилд зориулсан санхүүжилтийн тодорхой хувийг авч хийсэн ажил нь үр дүн, чанар муутай болсныг зөвлөлийн гишүүд шүүмжиллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн ажлын үр дүн хангалтгүй байгаа нь энэ ажлыг зохион байгуулсан хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж хурлаас дүгнээд, дээрх ажлыг гардан зохион байгуулах үүрэгтэй ч хариуцлагагүй хандсан Улаанбаатар хотын Ерөнхий дендрологч Б.Чимидийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зөв зохион байгуулан, ажлаа эрчимжүүлэхийг удирдлагад нь үүрэг болгосон юм.
М.Сура

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2010-05-21 202.70.36.46

ерөнхийлөгчийн санаачлагыг хотын ЗДТГ хангалттай зохион байгуулж чадаагүй зөвхөн санаачлагатай дуулгавартай хэсэг л оролдсон
урьдаас мод тарих газраа бэлтгээгүй иргэдийн ялангуяа байгууллагуудын оролцоо доогуур байлааодоо циркийн хойд талын талбайд байгаа модуудыг ухаж авч байна тарихын оронд бодвол барилга барих л бэлтгэл хийхж байгаа бололтой

Avatar

Экологи сүйтгэж байна 2010-05-21 182.160.7.129

Шинээр мод тарих биш уулнаас зулзаган мод авчирч суулгаж байна Уулнаас авсан модны оронд мод тариагүй болохоор асар олон мод сүйтгэсэн экологийн эсрэг арга хэмжээ болж байна Үүнийгээ зогсоохгүй бол экологид улам бүр заналхийлж байгаа үйлдэл мөн Үүний оронд мод үржүүлгийн газруудыг дэмжиж ажиллах хэрэгтэй

Avatar

120 2010-05-21 180.235.186.172

мэдээгээ зөв бичээч дээ эм эр үгээ мэддэггүй хүн суулгачихсан юм уу хаашаа юм

Avatar

зочин 2010-05-21 202.170.82.31

маш зөв Чимид гээд нэг өвгөн юу ч хийхгүй худлаа яриад л байж байдаг байсан Шинэ сэтгэхүйтэй шинэ хүн гаргаж тавих хэрэгтэй

Avatar

zov sain baina 2010-05-21 202.179.20.234

ene hotiin udirdlagiig soly zam gej tam ajliin ur dun er alga

Avatar

Зочин 2010-05-21 202.55.182.82

yostoi zov harich ugui jaahan tosoviin 50 huviig n avch heden yadarsan tcetcerlegchded daramt uchiruuldag setgelgui denderlogoosoo saljee odoo UB maani tcetcerlegjine harj baigarai

Avatar

zov 2010-05-21 202.55.191.24

yostoi neg uo ch xiideggui maxan tolgoit xazgai xeltei n**** baisan uom boljee zailuulsan ni

Avatar

Зочин 2010-05-21 180.235.173.11

gar khatgamal chingiss khaanii khurug zarakh buyu borluulj chadakh khuntei khamtran ajillana bilguun_t88yahoocom oor kholboo barina uu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж