Хотын ерөнхий дендрологичийг ажлаас нь чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий дендрологичийг ажлаас нь чөлөөлжээ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн онд хийсэн  хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын зарим ажлын үр дүнгийн талаар хэлэлцлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 55 га-д мод бут, сөөг тарих ажил эхлэж 280 гаруй мянган мод тарьжээ. Тарьсан мод, бут, сөөгний зарим нь арчилгаа дутуугаас ургах магадлал ч хомс байгаа юм. Мөн тэнд хийх ёстой хайс, услалтын систем, нуурийн ажилд зориулсан санхүүжилтийн тодорхой хувийг авч хийсэн ажил нь үр дүн, чанар муутай болсныг зөвлөлийн гишүүд шүүмжиллээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийсэн ажлын үр дүн хангалтгүй байгаа нь энэ ажлыг зохион байгуулсан хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой гэж хурлаас дүгнээд, дээрх ажлыг гардан зохион байгуулах үүрэгтэй ч хариуцлагагүй хандсан Улаанбаатар хотын Ерөнхий дендрологч Б.Чимидийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Мөн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зөв зохион байгуулан, ажлаа эрчимжүүлэхийг удирдлагад нь үүрэг болгосон юм.
М.Сура

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж