Дуучин Jessie J Их Британид хийхээр эртнээс төлөвлөж байсан аялан тоглолтоо хойшлуулахаар болсноо өчигдөр мэдэгджээ. Тэрээр уг аялан тоглолтынхоо талаар өнгөрсөн аравдугаар сард мэдэгдэж байсан юм. Харин Jessie J тоглолтоо ийнхүү хойшлуулах болсноо өөрийн Tweeter хуудсанд өчигдөр мэдээлсэн байна.
Jessie J “Фэнүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Одоогоор шинэ цомгийнхоо ажлыг дуусгах хэрэгтэй байгаа учраас тогтлолтоо хойшлуулж байна” хэмээн бичжээ. Тэрээр ирэх оны хоёрдугаар сарын 26-наас эхлэн Их Британд 17 хоногийн турш үргэлжлэх аялан тоглолтоо хийх юм байна. Түүнчлэн тэрээр мөн ирэх онд BBC-ийн “The Voice”шоуны шүүгчээр ажиллах болсон гэнэ.
Э.АНХТУЯА