Хотын ерөнхий менежерт хариуцлага тооцов

Хуучирсан мэдээ: 2010.05.21-нд нийтлэгдсэн

Хотын ерөнхий менежерт хариуцлага тооцов

“Зам тээврийн оновчтой систем” төслийн хэрэгжилтийн явцын талаар өнөөдөр хуралдсан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцжээ. Замын хөдөлгөөний бөглөрөл, түгжрэл арилгах чиглэлээр ажиллаж, Замын хөдөлгөөний удирдлагын төв байгуулан, Улаанбаатар хотын автозамын хөдөлгөөнийг камерийн системээр  хянах зорилго бүхий энэ төслийг эргэн төлөх нөхцөлтэйгээр хийж байгаа юм. БНСУ-ын компани өөрийн хөрөнгөөр байгуулан өнгөрсөн оны сүүлийн өдөр ашиглалтад оруулах байсан энэ ажил гэрээнд заасан хугацаанаасаа хагас жил өнгөрөөд байхад дуусаагүй байгаа нь манай талаас зохион байгуулж байгаа албаныхан тухайлбал, Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн олон улсын төсөл хөтөлбөрт хайхрамжгүй, хариуцлагагүй хандсантай холбоотой гэж хуралдаанаас дүгнээд Ч.Батад сахилгын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ. “Хотын даргын хувьд дээрх ажлуудыг үр дүнд хүргэхэд шаардагдах бүх асуудлыг шийдэж өгсөн. Харин та нар хийж чадсангүй, тиймээс хариуцлага хатуу ярина. Нийслэлчүүдийн сайн сайхны төлөө, хотын хөгжлийн төлөө хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд зориулж олгосон нэг төгрөг бүрийн хойноос би хөөцөлдөнө шүү. Үүнээс хойш Засаг даргын зөвлөлийн хуралдаан бүрээр бүтээн байгуулалтын ажлын явц үр дүнг хэлэлцэж байх болно. Хот эхлээд дотооддоо хариуцлага тооцож байж дараа нь гадагшаа хариуцлага тооцох болно” хэмээн хотын дарга хатуу анхаарууллаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Д.Цэцэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж