Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн Сааюугийн Баттулгын “Ур модны зүүд” хүүрнэл зохиолын ном уншигчдын гар дээр очлоо. Энэ нь түүний хоёр дахь ном бөгөөд “Ур модны зүүд”, “Хилийн цоорхой” гэсэн хоёр туужаас бүрджээ. Тэрээр 2009 онд анхныхаа номыг “Чулуужсан бичиг” нэртэйгээр хэвлүүлж байсан юм. “Ур модны зүүд” номыг Утга зохиолын шүүмж, судлаач, доктор П.Батхуяг, МЗЭ-ийн гишүүн яруу найрагч Н.Минжинсайхан нар хянан тохиолдуулсан бөгөөд зураач Г.Мөнхбаатар уран бичлэгийг нь бичжээ.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ