Эл Эй Рейд “X Factor”-г орхино

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Эл Эй Рейд “X Factor”-г орхино

Хөгжмийн ертөнцийн хамгийн чадварлаг продюсеруудын нэг Эл Эй Рейд буюу “Антонио Рейд”  Америкийн телевизийн “X Factor” шоуны шүүгчдийн бүрэлдэхүүнээс гарахаар болсон байна. Эл Эй саяхан “Access Hollywood”-д ярилцлага өгөхдөө “Би ирэх онд The X Factor-ын шүүгчээр ажиллахгүй. Шоуг орхих болсон нь хөгжмийн студи гээд хувийн ажилдаа илүү их цаг гаргах хэрэгтэй гэсэн миний шийдвэртэй холбоотой. Гэсэн хэдий ч Саймон бидний хоорондын харилцаа өмнөх шигээ л байх болно. Бас X Factor-ыг шимтэн үзэгчдийн нэг байх болно” хэмээн ярьжээ.

Ингэснээр Саймон Коуэлл ахиад л шинэ шүүгчийн эрэлд хатжээ. Энэ удаад тэрээр Барбадосын гүнж Рианнаг өөрийн шоундаа нэгтгэхээр шийдэж, түүнийг идэвхитэй ятгаж эхэлсэн сурагтай. Саймон Коуэлл дуучин Рианнаг “X Factor” шоуны дараагийн цувралд шүүгчээр ажиллахыг ятгахын тулд “Зул сар”-ын баярыг түүнтэй хамт Карибын тэнгисийн арлын Барбадос улсад өнгөрөөхөөр төлөвлөж байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр Саймон Коуэлл Рианнаг чадварлаг, чанартай дуучин гэж үздэг бөгөөд түүнийг улирал бүр үзэгчдээ бага багаар алдаж буй “X Factor” шоуг аварч чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа аж. Саймон Коуэллийн авъяаслаг дуучдыг шалгаруулдаг “X Factor” шоуны сүүлийн  цувралыг үзэгчдийн тоо жилийн өмнөхөөс 1.3 саяар багассан үзүүлэлттэй гарсан байна.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж