Иран цөмийн асуудлаар хэлэлцээрт урьжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Иран цөмийн асуудлаар хэлэлцээрт урьжээ

Ираны цөмийн асуудлаарх олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн яриа хэлэлцээр үргэлжилж байгаа энэ үед Ираны зүгээс тус хэлэлцээрийг ирэх нэгдүгээр сард Тегеранд  үргэлжлүүлэх санал тавьжээ. Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг нь Ираны цөмийн хөтөлбөрийг энхийн зориулалттай эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэж буйн аль нь болохыг тодруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ тухай агентлагийн хянагч дарга Герман Накаэрц Австрийн нийслэл Вена хотод өнөөдөр мэдэгдэл хийх гэнэ. Хэдийгээр Ираны зүгээс долоон жилийн өмнөөс эхэлсэн цөмийн хөтөлбөрөө цэвэр энхийн зориулалттай хэмээн мэдэгдэж байгаа боловч олон улс, олон улсын цөмийн эрчим хүчийн агентлаг үүнд эргэлзэж, Тегераны зүүн хэсэгт орших “Парчин” цэргийн комплексийг судалж, шинжилж  эхэлсэн байна. АНУ болон Европын холбоо эртнээс Ираныг цөмийн зэвсэг үйлдвэрлэх гэж байна хэмээн сэжиглэн хардаж байгаа бөгөөд Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээнүүд аваад буй юм. Үүний зэрэгцээ Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Иран улс олон улсын хориг арга хэмжээг үл харгалзан цөмийн бөмбөг хийхэд шаардлагатай бэлтгэл ажлыг хангаж, ажлын явц аль эрт зургаа, долоон сарын өмнөөс 90 хувьд хүргэсэн тухай анхааруулжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж