Үлгэрт гардагтай адилаар нөмрөг
нөмрөөд харагддаггүй болох технологийг АНУ ба Их Британийн шинжлэх
ухаанчдын баг нээжээ. Энэхүү нөмрөгийг метаматериал буюу цахилгаан
соронзон орны чиглэлийг өөрчилдөг материалыг төлөөлсөн зэсийн ялтастай
10 давхар мяндсан шилэн цагаригаар хийжээ. Уг бүрхүүлийн дунд тависан
зэсэн эдийг хэт богино долгионд харагдахааргүй болгосон байна. Гэрэлтэй
адил хэт богино долгион нь биет дээр ойж үзэгдэх дүрсийг илгээдэг аж.
Харин цахилгаан соронзон долгион энэхүү нөмрөгийг чулууг тойрч буй
урсгал устай адилаар тойрон гарч ойх дүрс үүсгэхгүй ажээ. Мэдээж хэт
богино долгион нь хүний нүдээр тусгагдахгүй ч тусгай дурангаар хэмжиж
болох юм. Уг туршилтыг хийсэн шинжлэх ухаанчид эхэлж хоосон талбар дээр
долгион цацруулж, дараа нь зэс эдийг давиж ойлтыг нь, эцэст нь нөмрөгийг
зэс эдийн гадуур тавьж хэмжээс авсан байна. Хэдийгээр нөмрөг саадыг
бүрэн "алга болгож" чадаагүй ч долгионы ихэнх хувийг саадыг тойруулан
гаргаж чадсан байна. Цаашид нөмрөгийг сайжруулснаар долгионыг гүйцэд
нумруулж болох аж. Бидний төсөөлдөг үлгэрийн адил энэ нь хүний харах
зүйлийг алга болгохгүй ч тийм нөмрөг онолын хувьд боломжтой бөгөөд ижил
зарчимаар ажиллах юм.
Үргэлжлэл