Үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2012.12.15-нд нийтлэгдсэн

Үйлчилгээний ажилтнуудын цалинг нэмэх хэрэгтэй гэв

Улаанбаатар хотын нийтийн эзэмшлийн гудамж дахь авто болон явган замын хэмжээ өмнөх жилийнхээс 68 хувиар ихэссэн бөгөөд зам, талбайн үйлчилгээний ажилтны орон тоо бага, цалин хангалтгүй байдаг тухай Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ. Замын хэмжээний тухайд,

Ийнхүү зам, талбайг цэвэрлэх ажил ихэссээр байхад, үүн дээр нэмэгдээд өвлийн хүйтэнд ажиллаж байгаа ажилчдын цалин хангалтгүй байгаа ажээ. Нийслэлийн хамгийн том Баянзүрх дүүрэгт гэхэд 48 үйлчлэгч 1,091,530 метр квадрат зам,талбай цэвэрлэдэг, үйлчилгээний ажилтнууд сардаа дунджаар 400 мянган төгрөгийн цалин авдаг ажээ. Тиймээс хамгийн хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудын цалинг нэмэх шаардлагатай тухай албаныхан Нийслэлийн Удирдлагын Зөвлөлийн ээлжит хуралдаанд санал оруулсан байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж