Америкийн рок одод хандивын тоглолт хийжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Америкийн рок одод хандивын тоглолт хийжээ

Нью-Йорк хотод өнгөрсөн лхагва гаригт буюу 2012 оны арванхоёрдугаар сарын 12-нд 12 цаг 12 минутад дэлхийн хөгжмийн ертөнцөд нэр хүндтэй Америкийн рок одод Сэнди хар салхинд нэрвэгдсэн олон мянган оршин суугчдад туслах зорилготой хандивын тоглолт хийжээ. Тоглолтод алдарт “The Rolling Stones” хамтлаг, дуучин Майко Стайп, нэрт “Coldplay” хамтлагийн гоцлол дуучин Крис Мартин, дуучин Брюс Спрингстин, Рожер Уотер нар оролцсон байна.

Өнгөрсөн аравдугаар сард дэгдсэн Сэнди хар салхины улмаас 120 хүн амиа алдсан юм. Тоглолтын орлогыг “Robin Hood” санд хандивлах гэнэ. Рок хөгжмийн ертөнцийн шилдгүүд оролцсон энэхүү тоглолтын тасалбар 13 мянган ам.доллараар худалдаалагджээ. Хандивын тоглолтын үеэр мөн кино ертөнцийн залуу оддын нэг Кристен Стюарт, жүжигчин Вупи Голдберг, Дэниел Де Вито нар мөн хандив үзүүлэх болсноо мэдэгдсэн байна. 

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж