“SHINee” хамтлаг Сингапурт тоглов

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

“SHINee” хамтлаг Сингапурт тоглов

Өмнөд Солонгосын R&B урсгалаар уран бүтээлээ туурвидаг “SHINee” хөвгүүдийн хамтлаг энэ сарын 8-нд Сингапурт бие даасан тоглолтоо хийжээ. Азийн хөгжим сонирхогчдын дунд  уран бүтээлээрээ танил болсон тус хамтлаг тоглолтынхоо дараа Сингапурт өөрийн фэнүүдтэйгээ уулзах өдөрлөгийг ч зохион байгуулж амжсан байна.

“SHINee” тоглолтынхоо үеэр “Love Like Oxygen”, “Ring Ding Dong”, “Sherlock” зэрэг нийт 29 дуугаа дуулж фэнүүддээ бэлэг барьжээ. Уг тоглолтын дараа хамтлагийн хөвгүүд “One Thousand Years”, “Always By My Side” синглүүдээ бичүүлэхээр Японд очсон байна.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж