Хятадад 22 сурагчийг гэмтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Хятадад 22 сурагчийг гэмтээжээ

БНХАУ-ын төв хэсгийн Хэнань мужийн Ченпенг тосгонд өнөөдөр өглөө хутгаар зэвсэглэсэн этгээд дунд сургуульд нэвтрэн 22 сурагч, нэг хүнийг хутгалан гэмтээсэн хэрэг гарчээ. Хятадын “Синьхуа” мэдээллийн агентлагийн мэдээлснээр тус тосгоны оршин суугч, 36 орчим насны эрэгтэй энэхүү жигшүүрт хэргийг үйлдсэн байна. Одоогоор цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж, ямар шалтгаанаар олон хүүхдийг хутгалан гэмтээсэн болохыг тогтоохоор ажиллаж байгаа юм байна. Үүнээс өмнө 2010 онд БНХАУ-ын зүүн хэсгийн мужид хутгаар зэвсэглэсэн этгээд цэцэрлэгийн 28 хүүхдийг багш, манаач нарын хамтаар хутгалж гэмтээсэн хэрэг гарч байжээ. Хятадад сүүлийн жилүүдэд хутгаар бусдын амь насыг хохироох болон дунд сургууль, цэцэрлэгийн сурагчдыг гэмтээх хэрэг ихээр гарах болсонтой холбоотойгоор том оврын хутга, заазуур худалдан авсан хүмүүсийг нарийн бүртгэж авах, сургууль, цэцэрлэгийн хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэх болжээ.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж