Евро бүсийн Сангийн сайд нарын зөвлөл (Еврогрупп) арванхоёрдугаар сарын 13-ны ээлжит бус хуралдаанаар Грект санхүүгийн тусламж үзүүлэх шийдвэр гаргажээ. “Уулзалт дууслаа. Тусламж үзүүлэх асуудал асуудал шийдэгдсэн” гэж Еврогруппын дарга Жан-Клод Юнкер хуралдааны дараа мэдэгдсэн байна.
Сүүлийн саруудад сайд нарын барьж байсан ээлжит шилжүүлгийн хэмжээ нь 34,4 тэрбум евро. Энэ шилжүүлгийг Афин арванхоёрдугаар сард авсан тухай DAPD агентлаг мэдээлэв. Үлдсэн хэсгийг нь Грек үүргээ хэрхэн биелүүлж байгаас нь хамааран 2013 оны эхний улиралд гурав хуваан олгох юм байна. Нийт 49,1 тэрбум еврогоор Грекийг дахин дэмжих юм.
Өмнө нь Грекийн гадаад зээлдүүлэгчид евро бүсийн орнууд ба ОУВС улсын өрийг хэрхэн эргүүлэн худалдан авахаас хамааран Афинд санхүүгийн тусламж олгоно гэсэн билээ. Тэр үйл ажиллагаа араванхоёрдугаар сарын 12-нд дуусч Грек гуч гаруй тэрбумын өрөө анхны үнээс нь 40 хувиар бууруулан эргүүлээд худалдан авсан байна.