Амиа хорлосон сувилагчийн талаар мэдээлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Амиа хорлосон сувилагчийн талаар мэдээлжээ

Австралийн радио станцын шоглоомын золиос болсон Лондонгийн эмнэлгийн сувилагч  Жасинтхи Салданьягийн талаар цагдаагийн газраас мэдээлэл өгчээ.
 
Цагдаагийн төлөөлөгчийн хэлснээр, Салданья гэртээ хүзүүний ороолтоор боймлон нас барсан байв. Мөн түүний бугуй гэмтсэн байжээ. Эмнэлгийн асрагчийн байсан өрөөнөөс цагдаагийнхан хоёр зурвас олсон байна. Нэг зурвас нь түүний эд зүйл дотроос гарсан гэнэ. Гэвч зурваст юу гэж бичсэн талаар мэдээлээгүй аж.

Асрагчийн зурвасууд, түүний цахим шуудан болон найз нөхдөөс нь мэдүүлэг авсны эцэст асрагчийн үхэлтэй холбоотой сэжигтэй зүйл илрээгүй учраас амиа егүүтгэсэн гэж үзэж байгааг цагдаагийн төлөөлөгч хэлэв.

46 настай, Жасинтха Салданья хааны гэр бүлийнхэнд үйлчилдэг, хаан VII Эдуардын нэрэмжит Лондоны хувийн эмнэлэгт ажиллаж байжээ. Арванхоёрдугаар сарын 4-нд тус эмнэлэг рүү Австралийн 2Day FM радио станцаас утасдан хатан хаан II Елизавета болон хунтайж Чарльз гэж танилцуулаад хунтайж Уильямын эхнэр Кейт Миддлтоны хэвтэж байгаа тасагтай холбож өгөхийг хүсчээ. Утсыг авсан Жасинтха Салданья тэднийг тасагтай нь холбож өгчээ. Миддлтоны эрүүл мэндийн талаарх асуултатад өөр нэг асрагч хариулт өгчээ.

Ярианы бичлэгийг маргааш өдөр нь эфирт гаргасан юм. Гэвч энэ явдлаас гурав хоногийн дараа Жасинтха Салданья эмнэлгээс холгүй байдаг гэртээ боомилж үхсэн байв. 2Day FM радио станц тоглоом зохион байгуулсан хүмүүсийг ажлаас нь халж,  амиа егүүтгэсэн асрагчийн гэр бүлд 500 мянган ам.долларын туслалцаа үзүүлэхээ амлажээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж