Үхэр сүргийн 80 хувийг ээмэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.14-нд нийтлэгдсэн

Үхэр сүргийн 80 хувийг ээмэгжүүлжээ

Монгол Улсын Засгийн газар “Монгол мал” хөтөлбөрийг 2010 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд  олон ажил төлөвлөсний нэг нь малыг бүртгэх, ээмэгжүүлэх ажил юм. Тэгвэл 2011-2012 оны хугацаанд нийт 7.1 сая малыг бүртгэж, ээмэгжүүлэх зорилтыг тавин ажилласан тухай Мал, эмнэлэг, үржлийн газраас мэдээлж байна. Одоогийн байдлаар нийт үхэр сүргийн 80-аад хувь, бог малын 60 гаруй хувь нь бүртгэлд хамрагдсан байна. Мал бүртгэлжүүлэх ажлыг ихэнх аймгууд эрчимтэй, санаачлагатай хэрэгжүүлж байгаа талаар албаныхан мэдээлж байна. Тухайлбал, Хэнтий, Увс, Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр аймгууд үхэр сүргээ 64.5-100 хувь ээмэгжүүлжээ.

Ийнхүү малын бүртгэлийн мэдээллийн санг бий болгохын тулд тэмээ, үхэр, хонь, ямааг ээмэглэж , адууны хүзүүний арьсанд чип суулгах замаар тэмдэглэгээг хийж байгаа гэнэ. Ингэснээр малыг хулгайд алдагдахаас сэргийлэх, эзэн холбогдогчийг тодорхой болгох ач холбогдолтой юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж